“G20” вакциныг тэгш хуваарилахаар төлөвлөж байна

“G20” буюу “Хорийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид ням гарагт үргэлжлэх цахим дээд хэмжээний уулзалтын үеэр коронавирусийн вакцин, эм бэлдмэл, оношлуурыг дэлхий даяар тэгш хуваарилах ажлыг санхүүжүүлэх үүргийг хүлээхээр төлөвлөж байна. Энэ тухай “Reuters” агентлаг “G20”-ийн хамтарсан мэдэгдлийг төслөөс иш татан мэдээлжээ. Үүнээс гадна, “G20”-ийн удирдагчид ирээдүйд гарч болзошгүй цар тахлын эсрэг илүү сайн бэлтгэл хийхээ амлахаар төлөвлөж байна.  Баримт бичгийн төсөлд дурдсанаар, тэд “дэлхий нийтээр цар тахалд бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах механизмыг хөгжүүлэхийн зэрэгцээ чухал холбогдолтой, ил тод, стандартчилагдсан өгөгдөл, мэдээллийг тасралтгүй хуваалцах” үүргийг хүлээх аж. Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз … Continue reading “G20” вакциныг тэгш хуваарилахаар төлөвлөж байна